БИДНИЙ ТУХАЙ

"БУРХАНЫ ШАШНЫ СУМАДИ ГИРДИ ТӨВ" ТББ-ийг анх Монгол багшийн шавь нар багаараа багшийнхаа номын их үйлсийг дэлгэрүүлэх зорилгоор санаачилж, 2013 оны 11 сарын 23-ны өдөр Зулын 25-ны өдөр байгуулагдсан.

Олон нийтэд Бурханы номыг таниулах, нийгмийн ёс зүйн хөгжлийг дэмжихийн тулд эхлээд сошиал сүлжээг ашиглан дээдийн номыг толилуулж эхлэв. Манай багшийн номыг өргөмжлөх орон байр, сургууль хийдүүд дээр биечлэн очиж Монголын уламжлалт соёл, зан заншил, Бурхан багшийн сургаал, Буддын гүн ухаан, зан үйлийн утга учрыг орчин үеийн нийгэмд ойлгомжтой хэлбэрээр таниулж, залуучууд, хүүхдүүдэд ёс суртахууны зөв хэм хэмжээг төлөвшүүлэхэд тусалж байна.

Сумади Гирди Төв нь Монголын уламжлалт бурханы шашны сургаалуудыг орчин цагийн шинжлэх ухаантай холбон суралцаж, амьдралдаа ашиг тусыг нь хүртэх боломжийг бүрдүүлэх, дээдийн номыг сонсох, санах, бясалгах арга ухааныг эзэмшүүлэхэд чухал анхаарал хандуулж байгаа бөгөөд олон нийтэд түгээн дэлгэрүүлэх их үйлсийг зорилгоо болгож ажиллаж байна.